ホーム > Монгол хэл > Онцгой байдал > Галт уул дэлбэрэлтийн үед

Монгол хэл

Галт уул дэлбэрэлтийн үед

Киришима уулын Охачи оргил, Мияазаки, Кагошима мужийн хил дээр орших Киришима уулын Шинмоэ-дакэ оргил 2011 оны 1 дүгээр сарын 26-нд дэлбэрч их хэмжээний үнс хотыг өргөн хэмжээнд бүрхсэн. Үүнтэй холбогдуулан тухайн үед тодорхой бүс нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг өгөх, галт уулын тогоон ойр орчимд хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авсан.

 

Галт уул дэлбэрэхэд доорх зүйлүүдээс сэрэмжилнэ үү.

Шинмоэ-дакэ орчмын 4 км радиус дахь галт уулын үнс, чулуулаг буух, 3км-ын радиус тойрог доторх халуун хий, лавын урсгалаас болгоомжлох.

Салхинд туугдсан галт уулын үнс, чулуулгаас болгоомжлох

Үнс хунгарласны улмаас бий болох үер усны аюулаас сэрэмжлэх зэрэг болно.

 

  1. Галт уул дэлбэрэсний дараа өрхөөс чулуу, чулуулаг агаарт цацагдаж, өндөр хурдтайгаар газар буудаг. Чулууны шидэгдэх чиг замбараагүйн дээр хэмжээ нь харилцан адилгүй. Өрх руу ойртох тусам чулууны хэмжээ нь байшингийн дээвэр эвдлэх хэмжээнд томорч, шидэгдэх хэмжээ нь мөн ихэсдэг. Эдгээр чулуу болон чулуулаг нь өндөр темпертуртай байдаг тул гал түймэрийн үүсвэр болох магадлал бий.
  2. Халуун лава, галт уулын үнс, галт уулын хий нь өндөр температурын агаарын дэлбэрэлтийн улмаас уулын хяр асар хурдтайгаар нурах тохиолдол дагалдах нь бий. Халуун чулуулаг нурангийн температур үлэмж өндрийн дээр өөрөө явагч тээврийн хэрэгслээс хурдан бөгөөд зогсоох боломжгүй. Энэ нь маш аюултай үзэгдэл бөгөөд нурангид хүрсэн байшин барилга, ургамал, амьтанг устгах бүрэн чадалтай.
  3. Ихэнх тохиолдолд агаарын тэлэлтийн улмаас үүдэс агаарын чичиргээ мэдрэгддэг. Сейсмограф, барометрээр хэмжигдэхээс гадна цонх, гүйдэг хаалга чичирдэг.
  4. Галт уулын өрхийн эргэн тойронд хүржигнэх дуу чимээ сонсогддог. Энэ нь галт уулын идэвхжлийн явцад ажиглагдана.

 

Галт уулын үнс эрүүл мэндэд нөлөөлөх нь

Галт уулын үнс хүний эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол төдийлөн үгүй ч, амьсгалын болон нүдний эмгэг үүсгэх магадлалтай тул болгоомжтой байх хэрэгтэй.

 

Амьсгалын замын эмгэг

Эрүүл хүн ч хий ханиалгах, үрэвсэл, цээж хөндүүрлэх гэх мэт зовиур илдэрдэг. Астма, бронхит, уушигны архаг бөглөрөл зэрэг амьсгалын замын ужиг өвчинтэй хүн тасралтгүй бөгшүүлэн ханиалгах, амьсгалахад хүнд болох магадлалтай тул маш болгоомжтой байх хэрэгтэй. Зүрхний өвчтэй хүн мөн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Нүдний эмгэг

Галт уулын үнсний талст нүдэнд эмзэг зовиур үүсгэхээс гадна зарим тохиолдолд нүдний болорыг зурж гэмтээх, үрэвсүүлэх нь бий. Контакт ленз хэрэглэдэг хүмүүс маш болгоомжтой байх хэрэгтэй.

Арьс загатнах

Галт уулын үнснээс арьс загатнах, аливаа харшил үүсгэх тохиолдол туйлаас цөөхөн байдаг.

 

Авах арга хэмжээ

  •  Үнс унаж байхад аль болох гадагшаа гарахгүй байх.
  • Гадаа гарахдаа маск, нүдний шил зүүх.
  • Контакт ленз хэрэглэхгүй байх.

 

Ундны ус

Худаг, булагийн ус ундандаа хэрэглэдэг хүмүүс усанд ямар нэгэн бохирдол, гадны зүйл илэрвэл даруй оршин суугаа газартаа хамгийн ойр эрүүл мэндийн төвд хандана уу.

 

Галт уулын үнсийг хаях нь

Аль ангилалын хог хаягдал болохыг тухайн орон нутгийн засаг захиргааны нэгжийн зааврыг дагана уу. Зам дагуух борооны ус зайлуулагч хоолой руу галт уулын үнсийг урсгахгүй байхыг хүсье.

 

Ослоос сэргийлж жолоо барихдаа аюулгүй байдлыг эрхэмлэе.

Галт уулын үнс хурснаас замын гол зураас болон явган зорчигчийн замын зааг үл мэдэгдэм болсон тул жолоо барихдаа болгоомжтой байна уу.

Галт уулын үнс агаарт цацагдсан үед үзэгдэх орчин хязгаарлагдах тул хурдаа сааруулж, машины гэрлээ асаана уу.


Монгол хэлээр аливаа тодруулгыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: City of Miyakonojo, International Relations Section

6-21 Himegi-cho, Miyakonojo-shi, Miyazaki-ken, Japan 885-8555

Утас:0986-23-2295 Факс: 0986-23-3223

0986-23-2111(Дотоод) 0986-25-7973(Дотоод)

Email: hall@city.miyakonojo.miyazaki.jp

Жич: Монгол хэлээр 8:30 – 16:30 цагийн хооронд утсаар хариулах боломжтой хэдий ч ажлын хуваарийн улмаас дээрх цагаар эзгүй байх тохиолдол бий тул хүлцэл өчье.