ホーム > Монгол хэл > Онцгой байдал > Нуранги

Монгол хэл

Нуранги

Нуранги гэдэг нь тайфун, зүсрэн орсон устай бороо, газар хөдлөлт, цас хайлах зэргээс болон сул болсон налуу газрын эрэг нуран, их хэмжээний нуранги шороо хормын төдийд унаж ирэхийг хэлнэ. Ялангуяа борооны улирал, тайфуны их борооны үеэр анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Цагт 20 мм-ээс илүү хур тунадас орон, орж эхэлснээсээ хойш 100 мм-ээс дээш хэмжээний хур тунадас орсоор байвал нурангийн аюулт магадлал өндөр болох тул уулын бэл, налуу өндөрлөг эрэг газар, хавцлын ойр орчим амьдардаг хүмүүс сэрэмжлэх хэрэгтэй.

Нуранги нь 10м/секундээс дээш хурдтай байдаг тул нуранги эхэлтэл хүлээнэ гэвэл оройтох болно. Амь насaнд аюул учруулж болохуйц нурангийг урьдчилан мэдэх хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Уул хүрхрэх, мод хугарах, чулуу харшилдах чимээ сонсогдож байвал энэ нь хөрс нурж буйн гол шинж тэмдэг. Үүнээс гадна, бороо зогсоогүй атал гол мөрний усны төвшин буурах эсвэл булингартан мод, зоргол хөвөх, шавар балчиг үнэртвэл аль болох түргэн аюулгүй газар очих хэрэгтэй.

Нуранги үүссэнээр хөрс хагарч жалга үүсэн, намаг, худгийн ус булингартаж, налуу газраас ус шүүрнэ. Жижиг чулууд нурж унана.


Монгол хэлээр аливаа тодруулгыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: City of Miyakonojo, International Relations Section

6-21 Himegi-cho, Miyakonojo-shi, Miyazaki-ken, Japan 885-8555

Утас:0986-23-2295 Факс: 0986-23-3223

0986-23-2111(Дотоод) 0986-25-7973(Дотоод)

Email: hall@city.miyakonojo.miyazaki.jp

Жич: Монгол хэлээр 8:30 – 16:30 цагийн хооронд утсаар хариулах боломжтой хэдий ч ажлын хуваарийн улмаас дээрх цагаар эзгүй байх тохиолдол бий тул хүлцэл өчье.