ホーム > Монгол хэл > Онцгой байдал > Тайфун шуурга

Монгол хэл

Тайфун шуурга

Ихэвчлэн 7 – 10 дугаар саруудад үүсэх ба хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхи шуурдаг. Уул, эрэг нурах, үер болох нь бий. Салхинд хийсч ирсэн зүйл гэмтэл хохирол учруулах, давалгаа өндөрсөх магадлалтай.

 

Тайфун шуурга

Зүүн уртрагийн 100 градусаас 180 градусын хоорондох Номхон далай болон Өмнөд Хятадын тэнгист үүссэн халуун орны нам даралтат салхины цооногийн хамгийн өндөр хурд нь 17.2 м/секундээс илүү бол тайфун шуурга(typhoon) гэнэ. Хар салхи, циклоны нэгэн адилаар заримдаа асар их хохирол авчрах нь бий тул анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.

Японы эргэн тойрны дундаж агаарын даралт 1013 гектопаскаль(гПа) ба тайфун шуурга ойртон ирэхэд агаарын даралт унадаг. Агаарын даралт унах тусам салхи, борооны хүч нэмэгдэх хандлагатай байдаг.

Японд тайфуны салхи цагийн зүүнээс эсрэг зүгт эргэлдэж үлээдэг. Салхины хүч нь тайфуны чиглэж байгаа зүгийг урд зүг гэж үзвэл баруун тал нь тайфуны өөрийн үүсгэх салхи, тайфуныг хөдөлгөх салхины чиглэл ижил байдаг тул зүүн талаас илүү хүчтэй байдаг. Тайфун салхины чиглэлээс хамааран хор хохиролын хэмжээ өөр өөр байдаг учраас цаг агаарын мэдээ үзэх зэргээр бэлэн байдалд байх хэрэгтэй.

Агаарын нам даралтын улмаас далайн төвшин дээшлэх, хүчтэй салхины улмаас далайн эрэг орчмын давалгаа өндөр болдгийг анхаарна уу. Агаарын даралт 1 гПа-аар унахад далайн төвшин 1 см-ээр дээшилдэг. Салхины хурдын нэгжийг 2-ын зэрэгтээр дэвшүүлсэнтэй зэрэгцээ харилцаагаар өндөр болдог. Түүнчлэн далайн түрлэгийн цагтай давхацвал ноцтой хохирол үзүүлэх магадлал өндөр тул далайд ойртохгүй байх хэрэгтэй.

 

Тайфун салхины хүч

Тайфуны салхины хүчийг тооцохдоо салхины төвийн агаарын даралт зэрэгт үндэслэн гол төлөв хамгийн өндөр хурдыг зарладаг.

Хүчний төрөл

Төвийн агаарын даралт(гПа)

Хамгийн өндөр хурд

Хүч сул тайфун

990 –

17.2 – 25м

Дундаж тайфун

950 – 989

25 – 33м

Хүчтэй тайфун

930 – 949

33 – 45м

Маш хүчтэй тайфун

900 – 929

45 – 50м

Үлэмж хүчтэй тайфун

– 900

50 метрээс дээш

 

Тайфуны зэрэглэл (Хэмжээ)

Тайфуны хэмжээг дараах байдлаар илэрхийлнэ. “Хүчтэй салхины бүс" гэдэг нь салхины хурд 15м/с-ээс дээш байгаа бүсийг хэлэх ба үүнээс хүчтэй салхитай бүсийг “Үлэмж хүчтэй салхины бүс" гэнэ.

Зэрэглэл

Хүчтэй салхины бүсийн хүрээ

(Илэрхийлэхгүй)

500 км хүртэл

Том, хүчтэй

500 км – 800 км

Маш том, үлэмж том

800 км-ээс дээш

 

Салхины хүч

Тайфуны салхины хүчээс хамааран учруулж болох хор нөлөөний жишээг дор тайлбарлав.

Дундаж салхины хурд

Хүнд үзүүлэх нөлөө, барилга байшинд учруулах хор хохирол

10 м/с

Шүхэр хэрэглэх боломжгүй. Сайтар тогтоогоогүй самбар, төмөр ялтсан хана, дээвэр салж унана.

15 м/с

Нийлэг эдээр хийсэн хүлэмж эвдэрч эхэлнэ. Самбар, төмөр ялтсан хана, дээвэр салж хийсч эхэлнэ.

20 м/с

Хүүхэд салхинд хийсэх шахна. Биеэ 30 градус орчим бөхийлгөхгүй бол зогсож чадахгүй.

25 м/с

Нарийн мөчир хугарна. Хөнгөн цагаан хаалт эвдэрч эхэлнэ. Салхинд хийсч ирсэн зүйл цонх хагална.

Дээврийн хавтан хийсч, антенна, яндан унана. Тоосгон хашаа эвдэрч, гадаа талд бүрэн тогтоож амжаагүй байсан барилга байшингийн тоног төхөөрөмж хийсч эхэлнэ.

30 м/с

Борооны халхавч салж, дээвэр хийсэх, модон барилга байшин нурж эхэлнэ. Шонгийн мод унах нь бий.

35 м/с

Цахилгаан тэрэг зэргийн зорчигчдын вагон хажуулдан унах нь бий.

40 м/с

Биеэ 45 градус бөхийлгөхгүй бол зогсож чадахгүй. Жижиг чулуу хийснэ.

50 м/с

Модон барилгын ихэнх нь нурна. Ургаа мод үндсээрээ булгарч ойчно.

60 м/с

Төмөр шон нугарах нь бий.

 

Хур тунадсын хэмжээ

Тайфуны үеийн хур тунадас болон бодит байдлыг дор дурдав.

Нэг цаг тутмын хур тунадасын хэмжээ

Бодит байдал

5 – 10 мм

Тогтоол ус бий болж борооны чимээ тод сонсогдоно.

10 – 20 мм

Борооны чимээнд хүний яриа сонсогдохгүй нь бий. Зүсрэн орох бол хор хохирлоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

20 – 30 мм

Автозамын ус зайлуулах суваг хальж, жижиг гол эргээ эвдэнэ. Эрэг, уулын бэл нурах магадлал бий.

30 мм-ээс дээш

Хувингаар цутгаж байгаа мэт аадар бороо. Хоргодох байр луу явах бэлтгэл хийн, аюултай санагдвал хэзээд ч өөрийн санаачлагаар хоргодох байр луу явна.

 

Тайфуны үеэр

  1. Борооны хаалт болон төмөр хаалт бий бол хаах.
  2. Салхи хүчтэй бол гадагш гарахгүй байх.
  3. Үргэлж шинэ мэдээлэл авах үүднээс цаг агаарын мэдээ шалгах. 2.-т бичсэнлэн хүчтэй салхилж байсан ч хэрэв түр хоргодох байр луу явах анхааруулга өгсөн бол аль болох хурдан явах.
  4. Хугарсан шон болон доош унжсан цахилгааны утсад ойртож болохгүй.

Монгол хэлээр аливаа тодруулгыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: City of Miyakonojo, International Relations Section

6-21 Himegi-cho, Miyakonojo-shi, Miyazaki-ken, Japan 885-8555

Утас:0986-23-2295 Факс: 0986-23-3223

0986-23-2111(Дотоод) 0986-25-7973(Дотоод)

Email: hall@city.miyakonojo.miyazaki.jp

Жич: Монгол хэлээр 8:30 – 16:30 цагийн хооронд утсаар хариулах боломжтой хэдий ч ажлын хуваарийн улмаас дээрх цагаар эзгүй байх тохиолдол бий тул хүлцэл өчье.