ホーム > Монгол хэл > Онцгой байдал > Газар хөдлөлт

Монгол хэл

Газар хөдлөлт

Япон Улс газар хөдлөлт ихтэй хэдэн улсын нэг. Газар хөдлөлтийн улмаас цунами үүсэх эрсдэл ч бий. Хэдийд ч хаана ч газар хөдөлж болох газар нутаг тул байгалийн гамшгийн хохирлыг чадах чинээгээрээ багасгахын тулд өдөр тутамдаа гамшгаас хамгаалах арга боловсруулан, ямар ч үед сандарч мэгдэлгүй тайван байх нь чухал.

 

Газар хөдлөлтийн чичиргээний хэмжээ

"Шиндо" буюу чичиргээний хэмжээ(цаашид "ч.х" гэж товчилно.)* нь газар хөдлөлтийн хэр хүчтэйг илэрхийлдэг бөгөөд одоогийн байдлаар 10 зэрэглэлтэй. Тоо ихсэх тусам чичиргээ хүчтэй болно.

*Рейхтерын магнитуд балл, чичиргээний хэмжээ нь тус тусдаа өөрхэмжигдэхүүн. Рейхтерын магнитуд нь газар хөдлөлт түүний эх үүсвэрийн энергийн хэмжигдэхүүн бол чичиргээний хэмжээ нь тухайн бүс нутгийн хөрс дээр хэдий хэмжээнд мэдрэгдэхийг илэрхийлдэг.

Ч.х-ий

төвшин

Чичрэх байдал

Ч.х-ий

төвшин

Чичрэх байдал

0

Хүнд мэдрэгдэхгүй .

5-

Олон хүмүүс биеэ хамгаалах үйлдэл хийж эхэлнэ. Гэрийн тавилга байрнаасаа хөдлөх нь бий.

1

Дотор байгаа хүмүүсийн зарим нэг нь багахан чичиргээ мэдэрнэ.

5+

Алхахад гуйвах зэрэг хэвийн үйлдэл хийхэд бэрхшээлтэй. Шүүгээ тавилга унах нь бий.

2

Унтаж байгаа зарим нэг хүн сэрнэ. Чийдэнгийн бүрхүүл зэрэг дээрээс унжуулсан зүйл бага зэрэг савлана.

6-

Босож зогсоход төвөгтэй болно. Бэхлээгүй хүнд тавилга хөдөлж, унана.

3

Дотор байгаа хүмүүсийн ихэнх нь чичиргээ мэдэрнэ. Шүүгээндэх аяга, сав суулга харшилдан дугарах нь бий.

6+

Мөлхөхөөс өөрөөр хөдөлж чадахгүй. Барилга байшингийн ханын тоосго, цонх хагарч унана.

4

Унтаж байгаа хүмүүсийн дийлэнх нь сэрнэ. Чийдэн савлаж, сав суулга тачигнан дуугарна.

7

Өөрийн санаснаар хөдөлж чадахгүй. Ихэнх барилга байшингийн ханын тоосго, цонх хагарч унана.

Хүчтэй газар хөдлөлт (Гол чичиргээ)-ний дараа хэд хэдэн удаа чичирдэг. Үүнийг “Ёшин" буюу дайвар чичиргээ гэх ба маш цөөн тохиолдолд гол чичиргээний нэгэн адил хэмжээтэй байх буюу олон удаа давтагдах нь бий тул анхаарал сэрэмжтэй байх нь чухал.

 

Газар хөдөлсөн үед хэрхэх вэ?

 

Газар хөдлөх үеийн орчин нөхцөл

Яаж биеэ хамгаалах вэ?

Дотор

  1. Найган чичрэхэд ширээн доогуур орох зэргээр юун түрүүнд өөрийн биеэ хамгаална.
  2. Чичрэлт намжмагц хийн плитка зэрэг гал гаргах зүйлсийг маш түргэн салгана.
  3. Хаалга цонхоо нээж гарах гарцаа бэлтгэнэ.
  4. Гадагш гарахдаа дээрээс ойчих зүйлс болон унаж хэмхэрсэн зүйлсээс болгоомжлон, сандарч тэвдэлгүй хөдлөнө.
  5. Хоргодох байр луу явган очино.
  6. Ойр орчмын хүмүүстэй хамтран хийж чадах зүйл (Анхны түргэн тусламж үзүүлэх)-ээ хийх, радио зэрэг мэдээллийн хэрэгсэл ашиглан аль болох хамгийн шинэ албан ёсны мэдээлэл олож авна.

Лифт дотор

  1. Бүх давхрын товчийг дарж үзнэ.
  2. Зогссон давхарт бууж болох эсэхийг туршиж үзнэ.

(Автомат зогсоолтын төхөөрөмж бий бол хамгийн ойр давхарт зогсохоор программчилсан байдаг.)

   3.  Цахилгаан тасарч хаалга нээгдэхгүй бол “Онцгой байдлын       үеийн холбоо барих товч"-ийг үргэлжлүүлэн дарж, холбоо ирэхийг хүлээнэ.

Гадаа

  1. Сурталчилгааны самбар гэх мэт дээрээс ойчих зүйлс, тоосгон хашаа зэрэг нурах магадлалтай зүйлсээс болгоомжилно.
  2. Дээр доор, баруун зүүн талаа сайтар нягтлан, ойрын хамгийн аюулгүй гэж дүгнэж болох газар биеэ хамгаална.

Жолоо барьж байх

  1. Жолооны хүрдээ сайтар атган бага багаар хурдаа хасан зогсооно.
  2. Түргэн тусламж, гал командын машин нэвтэрч болохуйц хэмжээнд замын голыг чөлөөлнө.
  3. Түлхүүрээ зоолттойгоор нь хаалгаа түгжилгүй орхиж, явганаар хоргодох газар луу явна.

Галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслээр зорчиж байх

  1. Бариулаас хоёр гараараа сайтар барина.
  2. Галт тэрэг зам дээр зогссон ч онцгой үеийн хаалгыг дур мэдэн онгойлгох, цонхоор үсрэн гарч болохгүй.
  3. Жолооч болон үйлчилгээний ажилтны зааврыг дагана.

 

Газар хөдлөлтийн дараах дайвар гамшгаас хамгаалах

Газар хөдлөлтийн дараах дайвар гамшгийн хамгийн олон тохиолдол нь гал түймэр байдаг.  Гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд аль болох түргэн галын аюултай зүйлсийг унтраах, салгах нь чухал байдаг. Хүчтэй чичиргээ намжсаны дараа залгаатай байгаа хийн плитка, халаагуурын галыг унтраан, хийн амыг бүрэн хаана. Цахилгаан хэрэгслийн залгуурыг салган хоргодох байр луу явахдаа цахилгаан хамгаалагчийн дэргэдэх гол унтраалгыг дарж гэрийн бүх цахилгааныг зогсооно. Гал гарсан тохиолдолд ойр тойрны хөршдөө мэдэгдэн, хамтран гал унтраах анхан шатны арга хэмжээ авах хэрэгтэй.

Мөн газар хөдлөлтийн дараа цунами үүсэх тохиолдол байдаг. Цунами нь радио, телевизийн мэдээнээс өмнө үүсэх нь олонтаа тул чичиргээ мэдрэгдсэн бол шууд далайн эргээс холдож яаралтай өндөрлөг газар болон аюулгүй газар луу хоргодох хэрэгтэй. Түүнчлэн цунами нь нэг удаа түрж ирээд зогсдоггүй бөгөөд 2 дахь, 3 дахь гээд дахин дахин үүсдэг тул эхний удаагийнх дууслаа гээд санаа амралгүй сэрэмжлүүлэг, анхааруулгыг цуцлах хүртэл далайн эрэг орчимд ойртож болохгүй.


Монгол хэлээр аливаа тодруулгыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: City of Miyakonojo, International Relations Section

6-21 Himegi-cho, Miyakonojo-shi, Miyazaki-ken, Japan 885-8555

Утас:0986-23-2295 Факс: 0986-23-3223

0986-23-2111(Дотоод) 0986-25-7973(Дотоод)

Email: hall@city.miyakonojo.miyazaki.jp

Жич: Монгол хэлээр 8:30 – 16:30 цагийн хооронд утсаар хариулах боломжтой хэдий ч ажлын хуваарийн улмаас дээрх цагаар эзгүй байх тохиолдол бий тул хүлцэл өчье.