ホーム > Монгол хэл > Онцгой байдал > Байгалийн гамшигт урьдчилан бэлтгэх

Монгол хэл

Байгалийн гамшигт урьдчилан бэлтгэх

Онцгой байдлын хувь хүний карт. 

Онцгой байдалд бэлэн байхын тулд өөрийнхөө тухай чухал мэдээллийг агуулсан “Онцгой байдлын хувь хүний карт"-ыг бэлдэж, үргэлж биедээ авч явах хэрэгтэй. Тэмдэглэсэн байх шаардлагатай зүйлсэд: овог нэр, хүйс, төрсөн огноо, цусны бүлэг, гэрийн хаяг, гэрийн утасны дугаар, гар утасны дугаар, иргэний харъяалал, даатгалын баримтын дугаар, гадаад оршин суугчийн үнэмлэхний дугаар, хэрэглэх боломжтой хэл, гэнэтийн үед холбоо барих утасны дугаар зэрэг болно.

 

Онцгой байдлын хувь хүний карт (Япон даяар ашиглах боломжтой)

 card

 

Уг картаас гадна Мияаконожоо хотод түр хоргодох байранд байрлах тохиолдолд “Түр хоргодогчийн карт"-ыг бөглүүлж авдаг. Формыг эндээс  татаж авах боломжтой(Англи хэл дээр).

 

Онцгой байдлын үед цагдаа болон түргэн тусламжийн газар нэн тэргүүн мэдэгдэх зүйлс

119(Гал команд, түргэн тусламж), 110(Цагдаа) руу утасдахад гал команд болон цагдаагийн машин хаана очих хэрэгтэйг асуудаг. Тайван, тод дуугаар алгуурхан яриарай. Япон хэлээр тайлбарлаж чадахгүй тохиолдолд японоор ярьдаг танил эсвэл ойр байгаа хүнээс гуйх хэрэгтэй. Өөрийнхөө хаягийг японоор хэлэх дасгалыг өдөр тутамдаа хийгээрэй. Мөн цагдаа, гал командынханд гэрийн хаягийн хамтаар ойр орчимд байрлах содон газрыг зөөж өгвөл илүү хурдан хүрэх боломжтой. 

119 руу дуудлага өгөхөд дараах дарааллаар мэдээлэл дамжуулна.
  1. Гал түймэр эсвэл түргэн тусламжийн аль болох.

(Гал түймэр бол “Кажи дэс", түргэн тусламж бол “Кюүкюү дэс" гэж хэлнэ үү.)

  1. Байршил нь хаана болох
  2. Өөрийнхөө нэр

 

110 дугаарт дуудлага өгөхдөө дараах байдлаар мэдээлэл өгнө.
  1. Юу болсон болох(Зам тээврийн осол, гэмт хэрэг г.м)
  2. Байршил нь хаана болох (Осол, гэмт хэрэг болсон газар болон хаяг)
  3. Өөрийнхөө нэр

Гэмтэж бэртсэн хүн байвал цагдаад өгсөн энэ дуудлагаар түргэн тусламж дуудаж өгдөг.

 

 

Онцгой байдлын үед авч явах зүйлсийн жагсаалт

Байгалийн гамшиг онцгой байдлын үед хоргодох байр луу явахад нэн тэргүүнд биедээ авч явах, наад захын зайлшгүй хэрэгцээний бага зэрэг зүйлсийг урьдчилан бэлтгэн “Онцгой үед авч гарах цүнх"-д хийн шууд авч гарахад хялбар газар тавина. Бусад зүйлсийг хоргодох байранд ирсний дараа, аюулгүй байдлыг нягталсны үндсэн дээр буцан очиж авч болно.

Хэвлэж аваад бэлдсэн зүйлийнхээ урд тэмдэглэнэ үү.

Үнэт, чухал зүйл

□Кредит, дебит карт

□Бэлэн мөнгө, бутархай мөнгө

□Жолооны үнэмлэхний хуулбар

□Эрүүл мэндийн даатгалын хуулбар

Хоол хүнс

□Хатааж лаазалсан жижиг талх

□Лаазалсан хүнс

□Хүнсний нэмэлт энергийн бүтээгдэхүүн

□Хуурай хүнс

□Цэвэр ус

□Нэг удаагийн хоолны хэрэглэл

□Лааз онгойлогч

Радио

□Жижиг оврын радио

□Илүү зай

Гэрэл

□Гар чийдэн

□Илүү зай

Эм

□Хурууны лент

□Ил шархны тос

□Боолт бинт

□Ариутгагч

Бусад ахуйн хэрэгцээний зүйлс

□Дотуур хувцас

□Ажлын бээлий

□Алчуур

□Салфетка

□Борооны хувцас, шүхэр

□Шүдэнз, зажигалка

□Гялгар уут

*Пасспорт, гадаад оршин суугчийн үнэмлэхээ үргэлж ойр байлгаж хоргодох байр луу явахдаа биедээ авч явах хэрэгтэй.

Хүүхдийн памперс болон бусад ариун цэврийн хэрэглэлийг хэрэгцээнээсээ хамааран бэлтгэнэ.

Нөөц

Байгалийн гамшигаас хэвийн байдалд шилжих хүртэл хэдэн өдөр(3 өдөр) өөртөө хангалттай байх хэмжээнд “Онцгой үед авч гарах цүнх"-нээс тусад нь бэлтгэн тавина.

Нөөцийн жагсаалт

□Ундны ус

□Хүнсний зүйл

□Нэг удаагийн хоолны хэрэглэл

□Ноосон хөнжил

□Гялгар уут

□Нийлэг канистр

□Аяны хийн плитка

□Нэг удаагийн хоккайро(дулаацуулагч элс)

□Олс

□Даавуун скоч

*Ундны усыг нэг хүний өдөрт 3 литрээр тооцож, лаазалсан болон бэлэн хоол хүнсний зүйлийг хүн нэг бүрийн 3 өдрийн хэмжээгээр нөөцөлнө.

 

Онцгой байдлын сургуулилт

9 дүгээр сарын 1-ний өдөр Гамшгаас хамгаалах өдөр бөгөөд 8 дугаар сарын 30 – 9 дүгээр сарын 5-ны өдрүүд нь Гамшгаас хамгаалах долоон хоног юм. Бүс нутгийн гамшгаас хамгаалах сургалт, сургуулилалтад идэвхтэй оролцон, гамшгаас хамгаалах үйлдлийг өөртөө дадал болгоорой.

Мөн бүс нутаг бүрт “Гамшгаас хамгаалах төв" байх ба энд гамшгаас хамгаалах мэдлэгийг түгээх, өдөр тутамдаа хэрхэн бэлэн байдалтай байх зэргийн талаар зааж сургаж өгдөг. Видео бичлэг болон киноны хальс хүртэл бий.


Монгол хэлээр аливаа тодруулгыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: City of Miyakonojo, International Relations Section

6-21 Himegi-cho, Miyakonojo-shi, Miyazaki-ken, Japan 885-8555

Утас:0986-23-2295 Факс: 0986-23-3223

0986-23-2111(Дотоод) 0986-25-7973(Дотоод)

Email: hall@city.miyakonojo.miyazaki.jp

Жич: Монгол хэлээр 8:30 – 16:30 цагийн хооронд утсаар хариулах боломжтой хэдий ч ажлын хуваарийн улмаас дээрх цагаар эзгүй байх тохиолдол бий тул хүлцэл өчье.