ホーム > Монгол хэл > Гадаад харилцаа > Найрамдалт харилцаатай хотуудын тухай

Монгол хэл

Найрамдалт харилцаатай хотуудын тухай

Мияаконожоо хот нь БНХАУ-ын Чончин хотын Жианжин дүүрэг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай.

 

Хувийн хэвшлийнхний гадаад харилцааны идэвхтэй үйл ажиллагаа, даяарчлал хөгжсөнтэй уялдан төрийн байгууллагын харилцан айлчлал, өөр бусад орны соёлыг танин мэдэх үйл ажиллагаа төдийгүй төрийн байгууллагад тулгамдсан асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох зэргээр олон салбарт төрөл бүрийн харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж, хотуудын хөгжил, дэлхий нийтийн энх тайван, олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилготой.

 

Уг харилцааг өнө удаан үргэлжлүүлэхийн тулд, түүнчлэн цаашдын харилцаанд тогтсон нэгэн журам бий болгох үүднээс 1999 оны дүгээр сард БНХАУ-ын Жианжин хот (Одоогийн Чончин хотын Жианжин дүүрэг) болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой найрамдалт харилцааны гэрээ байгуулсан.

 

“Найрамдалт харилцаат хот" хэмээх томъёоны тухай

Дэлхийн олон улс гүрний хотуудтай найрамдалт харилцаа тогтоох гэдэг үүднээс “Эгч дүү хот", “Найрамдалт хот" биш “Найрамдалт харилцаатай хот" хэмээн уг хотуудтай харилцах онцгой харилцааг илэрхийлэхдээ хэрэглэдэг.


Монгол хэлээр аливаа тодруулгыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: City of Miyakonojo, International Relations Section

6-21 Himegi-cho, Miyakonojo-shi, Miyazaki-ken, Japan 885-8555

Утас:0986-23-2295 Факс: 0986-23-3223

0986-23-2111(Дотоод) 0986-25-7973(Дотоод)

Email: hall@city.miyakonojo.miyazaki.jp

Жич: Монгол хэлээр 8:30 – 16:30 цагийн хооронд утсаар хариулах боломжтой хэдий ч ажлын хуваарийн улмаас дээрх цагаар эзгүй байх тохиолдол бий тул хүлцэл өчье.