ホーム > Монгол хэл > Гадаад харилцаа > Улаанбаатар хоттой хэрэгжүүлж буй харилцаа

Монгол хэл

Улаанбаатар хоттой хэрэгжүүлж буй харилцаа

Сүүлд хэрэгжүүлсэн хөтөлбөр болон арга хэмжээ

2013 оны 6 сард хийсэн албан ёсны айлчлал 

Мияаконожоо хотын дарга ба түүний ахалсан 6 хүний бүрэлдэхүүн Улаанбаатар хотод 2013 оны 6 сарын 26-наас 30-ний хооронд 4 хоногийн хугацаатай айлчлал хийв.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд УБ хотын захирагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргатай хийсэн уулзалтаас гадна тус айлчлалын үеэр ШУТИС, Залуу үеийн танхим, ЖАЙКА-гийн Монгол дахь салбар зэргээр айлчлалаа. Мөн, Улаанбаатар хотын иргэдэд хэрэгцээт тоног төхөөрөмжийг стандартын дээд хэмжээнд хангасан түргэн тусламжийн машин хандивлалаа.

 Стандартын дээд хэмжээнд хангасан түргэн тусламжийн машин хандивлаж буй байдал

Стандартын дээд хэмжээнд хангасан түргэн тусламжийн машин хандивлаж буй байдал

  Япон цэргийн булшинд хүндлэл үзүүллээ.Япон цэргийн булшинд хүндлэл үзүүллээ.

2013 оны 10 сард туршлага судлахаар ирсэн Улаанбаатар хотын захиргааны ажилтнуудыг хүлээн авлаа. 

Хот төлөвлөлт, замын ногоон байгууламжийн ландшафт, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, ус сувгийн газар зэрэгтэй танилцах, судлах зорилготой Улаанбаатар хотын захиргааны 3 албан хаагч Мияаконожоо хотод хүрэлцэн ирсэн юм.

Улаанбаатар хотын захиргааны 3 албан хаагч

 Мияаконожоо хотод 2014 оны 7 дугаар сарын 16-аас 23-ны хооронд Улаанбаатар хотын хүүхэд залуучууд айлчлалаа.

11-ээс 15 насны тус тус 10 эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотыыг төлөөлөлөн Мияаконожоо хотод соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу ирж, Японы соёл ахуйтай танилцлаа. Тус хөтөлбөрт Мияаконожоо хотын бага болон ахлах сургуулиар айлчлах, Роггедо үндэсний баярт оролцох, Иай бүшидо урлагтай танилцах, Япон айлд хонох /хомстай хийх/, цаас дахин боловсруулах уламжлалт урлагыг сонирхох, клип мотор болон бяслаг хийх, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууламжтай танилцах зэрэг олон сайхан арга хэмжээ багтсан юм. 

 Улаанбаатар хотын хүүхэд залуучууд

 Улаанбаатар хотын хүүхэд залуучууд 2

 Улаанбаатар хотын хүүхэд залуучууд 2

Найрамдалт харилцааны гэрээ байгуулсан түүхэн замнал болон зорилго

  • 1992 онд Монголд салхин цахилгаан үүсгүүр бэлэглэх хувийн хэвшлийн хамтын ажиллагаа эхэлсэн.
  • 1993 онд анхны салхин цахилгаан үүсгүүрийг бэлэглэсэн.
  • 1995 онд Мияаконожоогийн Улсын техникийн коллеж, Монгол Улсын ШУТИС-тай эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
  • 1998 оны 2 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өөрийн хотоо танилцуулах гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж, манай хотын удирдах албан тушаалтан нээлтэд оролцож, үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн Улаанбаатрын иргэдтэй уулзсан.
  • 1998 оны 8 дугаар сард Улаанбаатар хотын захирагчийн урилгаар манай хотын захирагч, Хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар Улаанбаатар хотод айлчилсан. Тэр үеэр Улаанбаатар хотын НИТХ-аас Мияаконожоо хоттой найрамдалт харилцаа байгуулах санал гаргасан.
  • 1998 оны 12 дугаар сард Мияаконожо хотод Мияаконожоо-Улаанбаатрын найрамдлын холбоо байгуулагдан, төрөл бүрийн харилцаа, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
  • 1999 оны 7 дугаар сард манай хотын Санхүү хариуцагчаар ахлуулсан дээрх нийгэмлэгийн айчлалын баг Монгол Улсад айлчлан, тус улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан Монгол-Японы найрамдлын долоо хоногийн арга хэмжээнд оролцохын сацуу Улаанбаатар хотын захирагчид бараалхан, НИТХ-д зочлох зэргээр харилцаагаа гүнзгийрүүлсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч манай хотод монгол гэр бэлэглэн, Мияаконожоод айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.
  • 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Мияаконожоо хотод хоёр хот найрамдалт харилцааны гэрээ байгуулсан.

Найрамдалт харилцааны гэрээнд гарын үсэг зурах ёслол. 

 

Улаанбаатар хотын танилцуулга

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь 470 га нутаг дэвсгэртэй, нэг сая гаруй хүн амтай.

Улаанбаатар хотын түүх 1639 онд шарын шашны дуган өргөө барьснаас эхлэлтэй ба 2009 онд байгуулагдсаны 370 жилийн ойгоо угтсан.

Дөрвөн уулаар хүрээлэгдсэн тэгш өндөрлөг газар бөгөөд далайн төвшнөөс дээш 1351 метрт оршдог. Дундаж температур зун цагт 17С градус, өвөлдөө -19С градус. Дундаж хур тунадасын хэмжээ 242.7 мм ба түүний ихэнх нь зуны улиралд төвлөрсөн байдаг. Дундаж чийгшилт 69%. Дөрвөн улиралтай, хавартаа эрс тэс уур амьсгалтай, зундаа хурц нартай. Тавиун цаг агаартай намрын улиралд анхны цас орж, хүйтэрч эхэлдэг. Улаанбаатарт өвөлдөө их хүйтэн ч цэлмэг өдөр олонтой.

Орчин үеийн өндөр барилга, үйлдвэр болон уламжлалт орон байр болох гэр нэгэн бүл болон оршдог тал нутгийн их хот. Хотын захаар тал нутаг үргэлжилж, малчин ард уламжлалт мал аж ахуй эрхлэн аж төрдөг.

4000 гаруй аж үйлдвэрийн байгууллага төвлөрсөн Улаанбаатар хотын үйлдвэрлэл ДНБ-ий 40%-ийг эзэлдэг.

 

Японоос зорчих бол 4 сар – 10 сарын хооронд Осакагийн Кансай олон улсын нисэх буудлаас долоо хоногт 2 удаа шууд нислэг, Токиогийн Нарита олон улсын нисэх буудлаас байнгын шууд нислэг долоо хоногт 2 удаа, зуны улиралд 3 удаа тус тус нисэж байна.

 

Улаанбаатар хотын албан ёсны вэб хуудас

地図


Монгол хэлээр аливаа тодруулгыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: City of Miyakonojo, International Relations Section

6-21 Himegi-cho, Miyakonojo-shi, Miyazaki-ken, Japan 885-8555

Утас:0986-23-2295 Факс: 0986-23-3223

0986-23-2111(Дотоод) 0986-25-7973(Дотоод)

Email: hall@city.miyakonojo.miyazaki.jp

Жич: Монгол хэлээр 8:30 – 16:30 цагийн хооронд утсаар хариулах боломжтой хэдий ч ажлын хуваарийн улмаас дээрх цагаар эзгүй байх тохиолдол бий тул хүлцэл өчье.