ホーム > Монгол хэл > Гадаад харилцаа > БНХАУ-ын Жианжин дүүрэгтэй харилцах харилцаа

Монгол хэл

БНХАУ-ын Жианжин дүүрэгтэй харилцах харилцаа

Найрамдалт хотын гэрээ байгуулсан түүхэн замнал болон зорилго

  • 1940 онд Япон-Хятадын дайны үеэр өнөөгийн Хятадыг үндэслэгчдийн нэг хэмээгддэг Ниэ Ронжэн хурандаа өнчин үлдсэн бяцхан охиныг аварчээ.
  • 1980 оны 6 дугаар сард аварсан тэр бяцхан охин Мияаконожоо хотын иргэн Какой Михоко байсныг сурвалжлан мэдэж хоёр улсыг шуугиулсан.
  • 1980 оны 7 дугаар сард Какой-санг Хятадад урьснаар Ниэ Ронжэнтэй дахин уулзжээ.
  • 1986 онд Какой-сан гэр бүлийн хамт Мияаконожоо хотын удирдах хүмүүсээр ахлуулсан айчлалын багтай Хятадад айлчилсан. Энэ үед Ниэ Ронжэний зүгээс Мияаконожоо хоттой найрамдалт харилцаа тогтоох санал гаргажээ.
  • 1998 оны 4 сард Ниэ Ронжэний хүүхэд Ниэ Ри Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дэд даргын хувиар Япон айлчлал хийхдээ, Мияаконожоо хотоор зочлон Мияаконожоо хоттой найрамдалт харилцаа тогтоох нь түүний эцэг Ниэ Ронжэн агсны хүсэл байсан төдийгүй Жианжин хотын дарга мөн хүсэлт гаргаж буйг уламжилсан.
  • 1999 онд Жианжин хотын дарга, Мияаконожоо хотын даргыг Ниэ Ронжэний төрсний 100 жилийн ойн арга хэмжээнд урихын сацуу найрамдалт харилцаа тогтоохыг дахин хүссэн тул Мияаконожоо хотын дарга ойн арга хэмжээнд оролцсон.
  • 1999 оны 6 дугаар сард Жианжин хотыг захирдаг Чончин хотын ажилтан, Жианжин хотын ажилтантай хамт Мияаконожоо хотод айлчлан цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Энэ үеэр найрамдалт харилцаа тогтоох саналыг Хятадын тал дахин тавьсан.
  • 1999 оны 11 дүгээр сард Мияаконожоо хот болон Жианжин хотыг холбож өгсөн Ниэ Ронжэний мэндэлсний 100 жилийн ойгоор найрамдалт харилцаа тогтоосон.

* Чончин хотын Жианжин хот нь 2006 оны 10 дугаар сараас Чончин хотын Жианжин дүүрэг болгон нэрээ өөрчилсөн.

 

Жианжин дүүргийн танилцуулга

 Хятадын эх газрын төв хот болох Чончин хотын захиргаанд харъяалагддаг. 3200 км.кв нутаг дэвсгэртэй. Нэг сая 450 мянган хүн амтай. Жианжины түүх гарвал МЭӨ-өөс эхлэлтэй бөгөөд 1992 онд анх хотын тогтолцоонд орсон. 2006 оны 10 дугаар сард Чончин хотын Жианжин дүүрэг болгож нэрээ өөрчилсөн.

 

Янцы мөрний ай савд оршин, Сычуаны хөндий тал Юньгойн тэгш өндөрлөгийн цаг уурын нөлөөгөөр жилийн агаарын дундаж температур 18.4 градус, 1 дүгээр сарын дундаж агаарын температур 7.7 градус, 7 дугаар сарынх 28.5 градус, жилийн дундаж хур тунадас 1030.7 мм.

Аж үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй эрчимтэй хөгжсөн. Ялангуяа гахайн аж ахуй, жүржтэн жимсээрээ Хятад Улсдаа алдартай. Мөн уул уурхай, байгалийн хий зэрэг байгалийн нөөцөөр баялаг.

 

Аялал жуулчлалын нэртэй газрууд олон ба жилдээ 1 сая 500 мянган жуулчдыг хүлээн авдаг. Японоос зорчих тохиолдолд, Нагоягаас Чончин хүртэл долоо хоногт 6 удаа шууд нислэг нисдэг.

 

Жианжин дүүргийн албан ёсны вэб хуудас: http://jj.cq.gov.cn/index/

Хурандаа Ниэ Ронжэн, аварсан охин Какой Михокогийн хамт (1940 он)  Найрамдалт харилцааны гэрээ байгуулах ёслол (1999 оны 11 дүгээр сар)

 

Өнөөгийн харилцаа

Жил бүрийн зун, Мияаконожоо хотын дунд сургуулийн сурагчид Жианжин дүүргийн сурагчидтай харилцан айчлал хийж, зуслан, гэрээр зочлох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

地図


Монгол хэлээр аливаа тодруулгыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: City of Miyakonojo, International Relations Section

6-21 Himegi-cho, Miyakonojo-shi, Miyazaki-ken, Japan 885-8555

Утас:0986-23-2295 Факс: 0986-23-3223

0986-23-2111(Дотоод) 0986-25-7973(Дотоод)

Email: hall@city.miyakonojo.miyazaki.jp

Жич: Монгол хэлээр 8:30 – 16:30 цагийн хооронд утсаар хариулах боломжтой хэдий ч ажлын хуваарийн улмаас дээрх цагаар эзгүй байх тохиолдол бий тул хүлцэл өчье.